Технологи

Дэлхийд тэргүүлэгч Heidelberg фирмийн 5 өнгийн хэвлэх машин, Япон цаас, будаг ашиглан Horizon брендийн бүрэн автомат хэвлэлийн дараах тоног төхөөрөмжүүдээр европ стандатыг ханган харилцагч үйлчүүлэгчдийн сэтгэл ханамжийг эрхэмлэн ажиллаж байна.

Офсет хэвлэл


Богино хугацаанд, их тоогоор, хямд зардлаар, чанартай хэвлэх боломжтой офсет хэвлэл бол бусад хэвлэлүүдтэй харьцуулбал шалгарсан технологи юм.

Лазер зүсэлт


Лазер зүсэлтээр таны хүссэн хэлбэр, хэмжээгээр бүтээгдэхүүнийг зүсэх боломжтой. Энэ нь бүтээгдэхүүнийг илүү гоёмсог, шинэлэг, өвөрмөц харагдуулах онцлогтой.

Cаатай бүрэлт


Алтлаг мөнгөлөг саатай бүрэлт хийлгэснээр бүтээгдэхүүн маань гоёмсог нэр хүндийн баталгаа болж өгнө.

Метал цаас


Бид үйлдвэрлэлдээ метал цаасны технологийг нэвтрүүлээд байгаа бөгөөд энэхүү металл цаасаар төрөл бүрийн бүтээгдэхүүн хэвлэх боломжтой. Номын хавтасыг метал цаасаар хэвлэхэд хамгийн тохиромжтой бөгөөд маш тансаг, гоёмсог өнгө төрхтэй болдог.

Лак


5c – Тусгайлсан хэсгийг лакаар бүрэлт хийн гоёмсог харагдуулах 5с технологи.
6c – Тусгайлан сонгосон хэсгийг гөлгөр лак болон арзгар лакийг хослуулан гоёмсог харагдуулах 6с технологи.
7c – Бүрэлтийн шинэ технологи бөгөөд захиалсан бүтээгдэхүүнийг солонгорон харагдуулах төрөл бүрийн эффект бүхий лакаар бүрж тансаг харагдуулах 7с технологи.

Panobook


Хуудасны дэлгэдэлгэгдэх чадвар сайн, нээж үзэхэд хялбар, зузаан хуудастай, бат бөх, хуудас хоорондын зааггүйгээр хэвлэгдсэн тул өргөн хэмжээст панорама зураг хэвлэхэд тохиромжтой төрөл бүрийн зургийн цомог, танилцуулга, цэс, номны хэвлэлт юм.

Фольга


Тусгайлан сонгосон хэсгийн хээ бичвэр логоог хонхойлгохын тулд энэхүү технологийг ашиглах бөгөөд хонхойлгон дарсан хэсгийг алтлаг, мөнгөлөг, боронз, улаан, цэнхэр, хар, шар зэрэг олон төрлийн өгнөөр чимж гоёмсог харагдуулах боломжтой.

Эмбосс


Захиалсан бүтээгдэхүүний хээ, лого бичвэр болон нийтэд нь товойлгохын тулд Эмбосс технологийг ашиглах бөгөөд таны захиалсан бүтээгдэхүүн дахин давтагдашгүй болох боломжтой.

Дебосс


Захиалсан бүтээгдэхүүний хээ, лого бичвэр болон нийтэд нь хонхойлгохын тулд Дебосс технологийг ашиглах бөгөөд таны захиалсан бүтээгдэхүүн дахин давтагдашгүй болох боломжтой.

Халуун даралтад хэвлэл


Бүх төрлийн өнгийн чимэглэлийн фольгоог халуун даралтад аргаар хэвлэнэ.Энэхүү аргаар хэвлэсэн зүйл арилах, норох, чийг зэрэг үйлчлэлээс бүрэн хамгаалагдсан нь бат бөх шинж чанарыг бий болгодог.

Хэлбэртэй зүсэлт


Урилга, танилцуулга болон номын хавтасыг төрөл бүрийн хэлбэртэй зүсэлттэйгээр үйлдвэрлэх боломжтой.Эвлүүлдэг оньсон тоглоом (Puzzle), бүтээгдэхүүний хаяг, шошгыг мөн хэлбэртэй зүсэлттэй хийнэ.

СТР технологи


Хэвлэлийн эхийг компьютерээс шууд хавтан дээр буулгах хамгийн орчин үеийн технологи. Дээд зэргийн нягтрал, нарийвчлалтай энэхүү технологи чанартай хэвлэлийн үндсэн суурь болж өгдөг.
Ажлын байр 1