Компаний танилцуулга

Компаний танилцуулга

МGL DESIGN ХХК нь 2003 оноос зар сурталчилгаа, хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Бид хөгжил дэвшлийнхээ 16 жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийг шат дараатайгаар хийж ЯПОН, СОЛОНГОС, ХЯТАД цаас, будгийг ашиглан Герман улсын дэлхийд тэргүүлэгч “Heidelberg” фирмийн 5 өнгийн машинаар чанарын өндөр түвшинд хэвлэж байна.

Түүнчлэн Япон улсын “Horizon” брэндийн бүрэн автомат хэвлэлийн дараах тоног төхөөрөмжүүдээр европ стандартыг ханган харилцагч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг эрхэмлэн ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Хэвлэлийн материал болон үйдвэрлэлийн түүхий эдийг өөрсдөө импортоор оруулж ирдэг нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн, материалын өргөн сонголт, үнийн уян хатан нөхцлийг үзүүлдэгээрээ давуу талтай.

“БИД ТАНЫ БОДОЛ ДАХЬ ЕРТӨНЦИЙГ БОДИТ БОЛГОНО” уриан дор бүтээлч, шинэлэг сэтгэхүйтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг мэргэжлийн хамт олноор багаа бүрдүүлэн, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг эрхэмлэн өдрөөс өдөрт хөгжин дэвжиж буй Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэрээ оруулж байгаа нь бидний бахархал юм.

Захиалгчийн хэрэгцээ шаардлагын дагуу чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь хүлээлгэн өгөхийн тулд бид үйл ажиллагаандаа ISO 9001:2015, ISO 14001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Бид хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудлуудыг үргэлж анхаарч ЭКО системийг илүүд чухалчлан тогтвортой, найдвартай ажлын байрыг бий болгон ажилладаг.

Туршлагатай, мэргэшсэн, бүтээлч сэтгэхүйтэй хамт олон, үйлчилгээний чанар нь бидний тогтвортой хөгжлийн толь юм.

Алсын хараа

Монголын хэвлэх үйлдвэрийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч компани болох.

Эрхэм зорилго

Монгол улсынхаа хурдацтай хөгжил дэвшилд хөл нийлүүлэн урагшилж чадварлаг мэргэжилтнүүд, дэвшилтэт технологид тулгуурлан, чанартай, өнгө дизайны цогц шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэн, үнэнч түншлэлийг эрхэмлэн, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг найдвартай ханган, тэргүүний сонголт нь байна.

Үнэт зүйл

Найрсаг хамт олон
Хамтач, бүтээлч сэтгэлгээ
Үнэнч түншлэл
Тасралтгүй шинийг эрэлхийлэгч
Үргэлж манлайлагч

Бид гайхамшгийг бүтээдэг!

Ажлын байр 1