Хэвлэлийн эхийг компьютерээс шууд хавтан дээр буулгах хамгийн орчин үеийн технологи. Дээд зэргийн нягтрал, нарийвчлалтай энэхүү технологи чанартай хэвлэлийн үндсэн суурь болж өгдөг.
Урилга, танилцуулга болон номын хавтасыг төрөл бүрийн хэлбэртэй зүсэлттэйгээр үйлдвэрлэх боломжтой.Эвлүүлдэг оньсон тоглоом (Puzzle), бүтээгдэхүүний хаяг, шошгыг мөн хэлбэртэй зүсэлттэй хийнэ.
Бүх төрлийн өнгийн чимэглэлийн фольгоог халуун даралтад аргаар хэвлэнэ.Энэхүү аргаар хэвлэсэн зүйл арилах, норох, чийг зэрэг үйлчлэлээс бүрэн хамгаалагдсан нь бат бөх шинж чанарыг бий болгодог.
Захиалсан бүтээгдэхүүний хээ, лого бичвэр болон нийтэд нь хонхойлгохын тулд Дебосс технологийг ашиглах бөгөөд таны захиалсан бүтээгдэхүүн дахин давтагдашгүй болох боломжтой.
Захиалсан бүтээгдэхүүний хээ, лого бичвэр болон нийтэд нь товойлгохын тулд Эмбосс технологийг ашиглах бөгөөд таны захиалсан бүтээгдэхүүн дахин давтагдашгүй болох боломжтой.
Тусгайлан сонгосон хэсгийн хээ бичвэр логоог хонхойлгохын тулд энэхүү технологийг ашиглах бөгөөд хонхойлгон дарсан хэсгийг алтлаг, мөнгөлөг, боронз, улаан, цэнхэр, хар, шар зэрэг олон төрлийн өгнөөр чимж гоёмсог харагдуулах боломжтой.
Хуудасны дэлгэдэлгэгдэх чадвар сайн, нээж үзэхэд хялбар, зузаан хуудастай, бат бөх, хуудас хоорондын зааггүйгээр хэвлэгдсэн тул өргөн хэмжээст панорама зураг хэвлэхэд тохиромжтой төрөл бүрийн зургийн цомог, танилцуулга, цэс, номны хэвлэлт юм.
5c – Тусгайлсан хэсгийг лакаар бүрэлт хийн гоёмсог харагдуулах 5с технологи.
6c – Тусгайлан сонгосон хэсгийг гөлгөр лак болон арзгар лакийг хослуулан гоёмсог харагдуулах 6с технологи.
7c – Бүрэлтийн шинэ технологи бөгөөд захиалсан бүтээгдэхүүнийг солонгорон харагдуулах төрөл бүрийн эффект бүхий лакаар бүрж тансаг харагдуулах 7с технологи.
Бид үйлдвэрлэлдээ метал цаасны технологийг нэвтрүүлээд байгаа бөгөөд энэхүү металл цаасаар төрөл бүрийн бүтээгдэхүүн хэвлэх боломжтой. Номын хавтасыг метал цаасаар хэвлэхэд хамгийн тохиромжтой бөгөөд маш тансаг, гоёмсог өнгө төрхтэй болдог.
Алтлаг мөнгөлөг саатай бүрэлт хийлгэснээр бүтээгдэхүүн маань гоёмсог нэр хүндийн баталгаа болж өгнө.
Лазер зүсэлтээр таны хүссэн хэлбэр, хэмжээгээр бүтээгдэхүүнийг зүсэх боломжтой. Энэ нь бүтээгдэхүүнийг илүү гоёмсог, шинэлэг, өвөрмөц харагдуулах онцлогтой.
Богино хугацаанд, их тоогоор, хямд зардлаар, чанартай хэвлэх боломжтой офсет хэвлэл бол бусад хэвлэлүүдтэй харьцуулбал шалгарсан технологи юм.
Tried to Geocode:
Error Type:
Please be sure to follow the tutorial on how to setup the Google APIs required for the Advanced Google Map Widget.
Google Map API Key TutorialТа доорх маягтыг бөглөөд үнийн санал авах боломжтой. Мөн sales@mgldesign.mn хаяг эсвэл +97675557575 дугаараар үнийн санал авах боломжтой.