MGL DESIGN ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдаж, зар сурталчилгаа болон хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.
Бидний эхлэл энгийн байсан ч өнөөдөр дэлхийн шилдэг техник технологийг нэвтрүүлэн, олон улсын чанарын стандартад нийцсэн хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монголын тэргүүлэгч компани болон өргөжөөд байна.
20 гаруй жилийн туршлага, тасралтгүй хөгжлийн замнал бол бидний бахархал юм.
Бидний хамгийн үнэт баялаг бол чадварлаг, сэтгэлтэй, бүтээлч хамт олон юм.
MGL DESIGN нь өөрийн салбартаа олон жилийн туршлагатай дизайнер, техникч, инженер, менежерүүдээс бүрдсэн, зорилго нэгтэй нэгдмэл багтай. Хамт олны эв нэгдэл, харилцан итгэлцэл, мэргэжлийн ур чадвар нь бидний амжилтын үндэс суурь болдог.
Бид үргэлж шинийг эрэлхийлж, хөгжиж, сэтгэл зүрхээрээ ажилладаг хүмүүсээр бахархдаг.
Бид Япон, Солонгос, Хятад улсын өндөр чанартай цаас, будаг ашиглан, Германы Heidelberg брэндийн 5 өнгийн офсет машин, Японы Horizon брэндийн бүрэн автомат дараах боловсруулалтын төхөөрөмжүүдээр хэвлэлээ гүйцэтгэдэг.
Үүний ачаар бид өнгө, нарийвчлал, хурд, чанарыг нэг дор хангасан дэлхийн түвшний хэвлэлийн үйлчилгээ үзүүлж байна.
Мөн түүхий эд болон материалыг шууд импортоор оруулж ирдэг тул хэрэглэгчдэд өргөн сонголттой, уян хатан үнийн нөхцөлтэй үйлчилгээ үзүүлдэг.
Захиалагчийн шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хугацаанд нь чанартай хүргэхийн тулд бид үйл ажиллагаандаа ISO 9001:2015 болон ISO 14001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж байна.
Бид хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн, байгаль орчны нөлөөллийг бууруулах, тогтвортой, хариуцлагатай хөгжлийг эрхэмлэн ажилладаг.
Монгол Улсын хэвлэх үйлдвэрийн салбарт орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн компани болох.
Мэргэшсэн, чадварлаг хамт олны бүтээлч сэтгэлгээг дэвшилтэт технологитой хослуулж чанартай бүтээгдэхүүнийг найдвартай үйлчилгээгээр Танд хүргэнэ.
Эвсэг хамт олон
Бүтээлч сэтгэлгээ
Үнэнч түншлэл
Tried to Geocode:
Error Type:
Please be sure to follow the tutorial on how to setup the Google APIs required for the Advanced Google Map Widget.
Google Map API Key TutorialТа доорх маягтыг бөглөөд үнийн санал авах боломжтой. Мөн sales@mgldesign.mn хаяг эсвэл +97675557575 дугаараар үнийн санал авах боломжтой.