Ном хэвлэлийн үйлдвэрлэл

Эртний түүхийн судар бичгээс үзвэл XIII-XIV зууны үед модон барын аргаар төрөл бүрийн ном зохиолыг дэвтэрлэсэн, сударчилсан, нугалмал, хуйлмал аргаар хэвлэж байжээ. Хэвлэлийн газрыг Орос Монгол хэвлэлийн хороо буюу консулын хэвлэл гэж нэрийдэж байв.Орос Монгол хэвлэлийн хороо нь Монгол хэвлэлийн хороотой ойр холбоотой ажиллаж, харилцан туслалцаж, хүн хүч дутах үед ажилчид нь хамтарч ажиллах үе цөөнгүй байжээ.Энэ үед Богд хаан гар хэвлэлийн жижиг машин, чулуун бар бүхий бас нэг жижиг хэвлэлийн газрыг Шанзодбын яамны дэргэд байгуулсан байна. Эдгээр хэвлэлийн газрууд тухайн үеийн Монгол улсын ном хэвлэлийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байсан юм.Хувьсгал ялснаар Ардын засаг анхны өдрөөсөө л ном хэвлэлийг хэвлэн нийтлэхэд онцгойлон анхаарчээ.

МАН байгуулагдахын хамт үзэл зорилгоо олонд хүргэхийн тулд 1921 оны эхээр Зөвлөлт улсын тусламжтайгаар Эрхүү хотод нүүдлийн жижиг хэвлэлийн газар байгуулан ажиллуулж байсан бөгөөд зун нь Ардын нам Засгийн газар Нийслэл Хүрээнээ ирсний дараахан мөнөөхөн нүүдлийн жижиг хэвлэлийн газраа ч нүүлгэн ирүүлжээ. Богд хаант Монгол улсын үед Гадаад яамны мэдэлд ажиллаж байсан хэвлэлийн машин хэрэгсэл, мөн Шанзодбын яамны дэргэд ажиллаж байсан хэвлэлийн машин, техник хэрэгслийг авч, Эрхүүгээс авчирсан нүүдлийн хэвлэлийн газартайгаа нэгтгэн Монгол хэвлэлийн хороо нэртэйгээр байгуулжээ.

Ажлын байр 1